Monday, December 2, 2013

Сонирхолтой сонжоо хийгээрэй найзуудаа


Зиак зиак. За найзуудаа үзэг, харандаагаа аваад наашаа суугаарай. Ойрд БЛОГ-тоо чөлөөт, сонирхолтой зүйл оруулаагүй тул нэг ТУН СОНИРХОЛТОЙ СОНЖОО оруулж байна. Та нар дээрээс нь доошоогоо аажуухаан гүйлгэж асуулт болгонд өөрт таарах хувилбараа сонгоод цаасан дээрээ тэмдэглээд яваад байгаарай. Асуултыг сайтар уншаад, чөлөөтэй сэтгээрэй. Битгий шууд доошлуулан хариуг харж өөрийгөө хуураарай. За ингээд та ХЭН БЭ?
Та ойд явж байлаа. Гэтэл гэнэт нэг байшин тааралдлаа. Тэр ямар байшин байна вэ? /Өвсөн овоохойноос эхлээд үлгэрийн ордон ч байж болно…/ За хариултаа биччих

Номын санд интернэт холбогдох нь

1.    Мэргэжлийн дагуу өргөн тархсан програм олдоогүй үед таны ажиллаж буй чиглэлээр ямар програм байж болохыг тандах дараахи сэдэлүүд байдаг байна. Үүнд:
- Судалгааны объект тань аналог үзэгдэл бол түүний дискрет нэгжлэлийн нэрээр хайлт хийж, түүнд холбогдох програм байгаа эсэхийг хайх,
- судалагдхууныхаа  атрибут-шинж чанарын нэрээр хайлт хийх, 
- судалгааны нэгжийн формал загварыг гаргах, хэвжүүлсэн нэр төрлөөр нь хайлт хийх,
- үйл ажиллагааны нэрээр, үйлдэлийн нэрээр, үе шатны нэрээр, гарах эсвэл олдох үр дүнгийн нэрээр хайлт хийх, 

Хурд хамтлаг

ХУРД ХАМТЛАГИЙН 20 ЖИЛИЙН ОЙГООРОО ФЕНҮҮДДЭЭ БАРЬЖ БУЙ БЭЛЭГ
Хурд хамтлагийн 20 жилийн ойгоороо фенүүддээ барьж буй бэлэг
Монголын рок попын урлагийн амьд домог болсон “Хурд” хамтлагийнхан 1993 оноос өнөөдрийг хүртэл  монголын урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар 20 жилийн ойтойгоо золгожээ.
Жил бүр өөрсдийн туурьвисан бүтээлүүдээрээ үзэгч, сонсогч фенүүдтэйгээ уулздаг Хурд хамтлагийн энэ жилийн тоглолт 20 жилийн ой гэдгээрээ онцлогтой бөгөөд тэрхүү хугацаанд бүтээж, туурьвиж.амилуулсан бүтээлүүдээсээ дээжлэн хүргэх аж.

Номы товч мэдээ

Номын товч Лучиано Паваротти нь дэлхийн шилдэг дуурийн дуучдын нэг билээ. Түүний дуурийн урлагт оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй их юм. Тэрчлэн дуурийн урлагийг дэлхий дахинаа танилцуулах, буяны олон тоглолтыг дэлхийн алдартай дуучид, хамтлагынхантай явуулж дайны хөлд нэрвэгдсэн ард иргэдэд тусалж байсан буянтай хүн юм. Лучиано Павароттийн дуурийн урлагт оруулсан хувь нэмэр нь хэмжээлшгүй их төдийгүй мэргэжлийн дуучдын ур чадварт онцгой ихээр нөлөөлсөн загалмайлсан эцэг гэдгийг хэн хүнгүй мэдэх билээ.Тэрээр 1988 онд Германд тоглосон “Хайрын ундаа” дуурийн дараагаар 1 цаг 7 минутын турш алга ташилт хүлээн авч, нийт 165 удаа үзэгчдийн хүсэлтээр дахиулуулан дуулсан анхны

Номын сангийн фондын семинар

0227

Сайхан амраарай

Зүрхэний хаалгыг тогшсон Зүүдний минь гол дүрийг бүтээсэн Зүйрлэшгүй аз жаргалыг бэлэглэсэн Зоргоор танхил насанд минь учирсан чи минь Зүүд бүхний жаргалтайг зүүдлээд Уул дэрлээд оддоор хучиад Балын амтат нойрондоо умбаад Багын гэнэн цайлган инээмсэглэлээр үнэгчлээд Тайван сайхан амраарай... Нарны гэрэл аажимаар сарниад Намуухнаар мишээсээр саран гарч Нөмгөн цэнхэр орчлонгийн Нэгэн шөнө айлчлан иржээ... Сайхан амраарай Хосоор гэрэлтэх одод тэнгэрт гялалзаад Хорвоогийн нэгэн шөнө айлчлан иржээ Хонгорхон чи минь хөнжилөө хучиад Хосгүй сайханыг зүүдлэн нойрсдоо... Одод тэнгэртээ гийж Орчлонг шөнө нөмөрчээ Ор чинь чамайг хүлээж байна Одоо унтаж амардаа... Намрын шөнө цаанаа л жиндүүхэн Навчис унах нь нэг л гунигтай Намууханаар оддыг ширтэн суугаад Намайгаа зүүдлэн нойрсдоо гэж чамдаа шивнье...

Интертэт мэдээллийн үндэс/ бие даалт /

Семинар номын фонд

Sunday, December 1, 2013

Увс аймгийн талаар

 Арван номын хур Хөхий уулнаа цайрна 

 Аав ижийн зарлигаар насан туршаа зорчино 

 Алтан дуулгын1 оройд агаарын дуун манарна 

 Аяа, элжгиний тэнгэрт бурхныг шувуу ирнэ... 
(шүлгээс)

 ЭХЛЭЛ 

 Төгс баясган бишрүүлэх, эрдэнэт чандманийн эзэн 

 Төгсгөлгүй лагшин найргийн хань, яруу зарлигийг гийгүүлэгч 

Увс аймгийн татварын хэлтэс




2011оны  07 дугаар сарын 29- 30-ны  өдрүүдэд Ардын хувьсгалын-ын 90 жил, Увс аймаг байгуулагдсаны 86 жилийн ой, Увс хурд баруун бүсийн даншиг наадам амжилттай сайхан болж өнгөрлөө.
  Даншиг наадмыг тохиолдуулан ТЕГ-ын дарга Б.Баттөмөр  наадмын хүндэт зочноор хүрэлцэн ирж  оролцов.Тэрээр татварын албанд олон жил үр бүтээлтэй ажилласан тэргүүний байцаагчдад шагнал гардуулав. ТХТасгийн дарга Д.Нансалмаа, Нэг цэгийн үйлчилгээний ахлах байцаагч З.Оюунгэрэл нар татварын зөвлөх цол, өндөр настан Н.Далай Сангийн яамны хүндэт тэмдэг, өндөр настан Дэчмаа  Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэг,ТУБ  Ш.Наранцэцэг, Ц.Буянжаргал нар  ТЕГ-ын хүндэт тэмдэг,ТУБ  Н.Гансүх Сангийн яамны жуух  ,ТУБ  Н.Батнасан  ТЕГ-ын жуух , ТУБ Ц.Пагмаа ТЕГ-ын баярын бичгээр шагнагдсаныг гардуулж баяр хүргэв.
  Ойн арга хэмжээний үеэр сум,аж ахуйн нэгж байгууллага, хүчний байгууллагуудын нэгдсэн жагсаал болов. Жагсаалын үеэр татварын алба үүсч, хөгжсөний 100 жил шинэ үеийн татварын алба байгуулагдсаны 20 жилийн түүхэн  замналын талаар орон нутгийн радио,телевизээр өргөн сурталчилгаа хийжээ.

Хайрын тухай үнэн үгс


Найздаа зориулсан шүлэг


Үерхэн найзалж сэтгэлээ хуваалцсан 
Үнэндээ та нар миний л найзууд 
Үнэн сэтгэлээсээ хайрлаж явсан 
Үерхлийн минь гэрч миний л найзууд
Ариунаас ариун нандигнаж явсан 
Алдраа насны минь дотны андууд 
Ааш гарган муудалцсан ч гэлээ 
Амар мэндээ мэдэлцдэг миний л андууд 
Хэн хэндээ хар буруу санаагүй 
Хэнэггүй явдаг миний л найзууд 
Хэлэх үгээр биенээ гомдоон 
Хэрэлдэж явлаа ч миний л НАЙЗ-ууд

Зовох цагт өргөөд босгох нь чиний найзууд
Зориод очиход тосоод угтах нь чиний найзууд 
Гуньсан цагт сэтгэлийг чинь сэргээх нь чиний найзууд 
Гутарсан үед чинь итгэл өгөх нь чиний найзууд
Задарч явахад ухаарал хайрлах нь чиний найзууд 
Зангаа олохгүй төөрч явахад чинь чамайг гээд ирэх нь чиний найзууд
Уурлаж бухимдсан үед чинь уучлалт гуйгаад ирэх нь чиний найзууд
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь чиний НАЙЗУУД юм шүү

Уйлахад нулимсыг минь арчих 

Уйтгарлахад гунигийг минь хуваалцах
Баярлахад сэтгэлийг минь сонсох 

Баашлахад занг минь мэдэх 
You are my best friend

Бидний өнгөрүүлсэн тэр л дурсамжиндаа би хайртай 
Балчир явсан хэнэггүйхэн насандаа би хайртай 
Бүрхэг тэнгэрийг гэрэлтүүлж явдаг ариун үерхэлдээ би хайртай
Бяцхан дурсамжийн минь эзэн болсон НАЙЗ нартаа хамгаас хайртай

Тэнгэр ниргэж тэнгис ширгэсэн ч бид найзууд
Хазгай гишгэж хальтарч унасан ч бид найзууд 
Хайрандаа шатаж хагацаж нийлсэн ч бид найзууд 

Холын хол сурахаар одсон ч БИД НАЙЗУУД

Царс модон ширээ элэгдэх нэгэн цагт 
Цайлган хүүхэд нас огцрох нэгэн цагт 
Сурагч насны үерхэлээ юунаас ч илүү эрхэмлэж 

Чин зүрхний угаас нөхөрлөл гэж бичнэм би

Өгүүллэг

Нэгэн компанид захирлын туслахаар ажилд орлоо. Энэ ажлаа би туйлын сэтгэл хангалуун, дуртай хийдэг байв. Миний өрөө нэг цонхтой ч саруулхан. Цонхон дээрээ төрөл бүрийн таримал цэцэгс байрлуулж, өглөө бүр услана. Бүх материалаа эмх цэгцтэй байлгах нь надад тухтай. Манай захирал ч олны хүндэтгэл хайрыг хүлээсэн няхуур нямбай, хариуцлага өндөртэй, шударга олон үггүй, гэр бүлдээ халамжтай жинхэнэ монгол эр хүн бий. Намайг өндөр шалгуураар шүүж авсныг хэлэхэд илүүдэхгүй. Миний ажлын гол үр бүтээмж нь цаг яс барихад оршино гэдгийг анхааруулсан юм.  Би өглөө гэрээсээ найман цагт гарч автобусанд сууж түгжирч бөглөрч явсаар есөн цагт хорин минут дутуу байхад ирдэг. Ажлын цаг 09 цаг. Би анхнаасаа л захирлынхаа итгэлийг хүлээхийн тулд сайн туслах байхыг хичээсэн. Захирлыг ирэхэд кофе чанаж, өглөөний сонин оруулж өгнө. Хийх ажлын төлөвлөгөө, цагийг нь танилцуулна.

Monday, November 25, 2013

Онигоо ,өгүүллэг, шүлэг

Чучкагийн багш нь гэрийн даалгаварт нь өөрсдөө мэдээд зохион бичлэг хийгээд ирээрэй!гээд явуулжээ!
Тэгээд орой нь Чучка гэртээ ирээд ааваасаа зохион бичлэг хийж өгөөч гэж гуйхад аав нь:
-юу? өөрөө хийхгүй юү чи гэжээ. Тэгээд тэр үгийг нь бичиж авчихаад ээж дээрээ очоод зохион бичлэг хийжөгөхийг гуйхад ээж нь эгчтэй нь яриж байж л дээ

Сонин хачин


Африкийн аймшигт домгууд (Сонин хачин)


Инканьямба
Улс орон бүрт дуулгаваргүй ач, зээ, үр хүүхдээ айлгадаг аймшигт түүх, домог ер бусын зүйл байдаг. Ихэнхи домогт аймшигт амьтан, хий үзэгдэл гэх мэт зүйлсийн талаар өгүүлж, зарим нэг сүсэгтэй хүмүүсийн сэтгэл санааг тавгүйтуулж байдаг билээ. Тэгвэл өнөөдөр Африкийн
домгийн хамгийн аймшигт араатнуудын талаар сонирхоцгооё. Энд дурдсан зүйлс зөвхөн африкийн ард түмний дунд яригддаг түүх домог гэдгийг ойлгох хэрэгтэй байх. Гэхдээ бүгдийг худал гэж үгүйсгэж болохгүй биз ээ.


Инканьямба нь махчин аварга могой загас мэт амьтан бөгөөд Африкийн Зулу болон Коса үндэстнүүдээс гаралтай домгийн баатар юм байна. Домгоос харахад Инканьямба нь цаг уурын байдлыг удирдаж чаддаг гэнэ. Африкт могой загас маш цөөхөн байдаг бөгөөд бараг л хоёр метрийн урттай байдаг байна. Гэсэн хэдий ч домогт Инканьямбаг яаж гүйцэх билээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчдийг томиллоо

0000 оны 00 сарын 00261 удаа нээгдсэн
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгч, Танхимын тэргүүн, Ерөнхий шүүгчийг томилсон байна. 2011 оны 1 дүгээр сарын 12-ны oдрийн 4 дүгээр зарлигаар Х.Батсүрэнг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр, 5 дугаар зарлигаар Ж.Байгалмааг Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр, Б.Баттулгыг Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр, П.Болормааг Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр, 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 29 дүгээр зарлигаар

Хайрын 4 мөртүүд

Мөнгөн сарны ганцаардлыг 
Мянган жил аргадах
Мөнхийн гэрэлт од
Чамдаа би хайртай

Хайр гэдэг нэгэн гуниг 
Хагацал гэдэг нэгэн гуниг 
Хайрт чамаасаа холдох нэгэн гуниг 
Зүрх сэтгэл минь зовж шаналах нэгэн гуниг
Зөвхөн чамтайгаа хамт байх нэгэн аз жаргалын нэг юм аа

Дурласаан би чамд
Дуугүйхэн явсаар дасаж дурласан
Анхны харцаар ч биш
Анхны болзоогоор ч биш
Зөөлөн үнсэхэд чинь ч биш
Зүгээр л нэг мэдэхэд дурлачихсан байсан

Цаг хугацаа гэж байдаггүй яг тийм
Цав цагаан үүлэн дээгүүр яг тийм
Хаврын сэтгэл шиг хөнгөн яг тийм
Хайрын жигүүрээр дүүлэхсэн яг тийм

Зүгээр л чамайг харах гэсэн юм 
Зүггүй юм шиг хамт алхах гэсэх юм
Зүрхэндээ чамайгаа сийлэх гэсэн юм
Зүрхний гүнээс хайрлах гэсэн юм

Хайрлахгүй юм бол зүрхээр яах юм бэ?
Харамлахгүй юм бол сэтгэлээр яах юм бэ?
Хүсэхгүй юм бол биеэр яах юм бэ?
Хүлээхгүй юм бол тэвчээрээр яах юм бэ?

Чамд дурла гэж сэтгэл намайг хөтөлсөн
Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан
Хамгаас илүү гэж зүрх минь надад хэлсэн
Хайрлаж явъя гэж харин би өөрөө шийдсэн

Чамайг хайрла гээд зүрх цохилоод байна
Чамайг мартваа гээд зүүд сануулаад байна
Чамайг харах гээд харц хайгаад байна
Чамтай л уулзах гээд зүрх тэмүүлээд байна

Удвал цэцгийн цоморлиг шиг уруулыг чинь үнсэхдээ
Уртхан авсан амьсгалаасаа харамладаг байлаа
Уйлахад чинь урсдаг нулимсыг чинь
Унагачихвий гэхдээ алгаа тосдог байлаа, би

Чимээгүйхэн инээх чинь надад таалагддаг 
Чи минь гээд хэлчихвэл бүтэн өдөртөө өег явдаг 
Уруул давах үг чинь миний хувьд үнэтэй
Учрах тавилан бий эсэхийг мэдэхгүй тусмаа чамдаа хайртай

Итгэл алдсан чамд энэ шvлгийг би тэрлэе
Илч дулаахан сэтгэлдээ хоосон хайрыг чинь би шvтье
Хvлээнэ гэж тангараглан өр зvрхээ би аргадъя
Ирнэ хэмээн тайтгараад өнчин нулимсаа би арчъя

Дурлах гэж чамд өртэй юм шиг явсан
Дурсах гэж чамдаа би дэндүү их дассан
Даарах гэж чиний араас нимгэн цамцтай гүйсэн
Дандаа эрхлэх гэж чамдаа би хоргодсон

Дэргэд минь ирээч гэж тvvнийг бүү зовоо
Дэргэд нь очих юмсан гэж өөрийгөө бүү зовоо
Түүндээ хайртай гэж бас бүү хэл
Тэр чамд хайртай гэхдээ жаахан л хүлээ

Би хунгаа үдэж хөлдөж хоцорсон нуур
Би хуруунаас мултарч зэвээр гагнагдсан бөгж
Би хайрандаа уйлж чамруу хийссэн навч
Би чимээгүй шаналж гуниглах тавилантай нэгэн

Чаддагсан бол яг одоо чамдаа очмоор
Чангахан тэвэрч үнсээд зөндөө санасанаа хэлмээр
зөөлөн дуут шувуудын ирэх буцах зөргөөр
Зөвхөн чамдаа хайртай гэж навчис хийстэл хашхирмаар

Сэтгэлд чинь би гуниг байхыг хvсэхгүй
Сэмхэн санаа алдах уйтгар байхыг хvсэхгvй
Зvvдэндээ учрах хайр чинь байхыг хvснэ
Зvрхэнд чинь тэгээд эзэн нь байхыг хvснэ

Зүгээр л чамдаа туних гэсийн
Зүггүйтэж чамайгаа уурлуулах гэсийн
Санаад би смс бичсийн 
Сайхан чамайгаа алдахаас айсын

Мөнгөн сар гэрэлтэх аниргүй ертөнцөд 
Мөнхийн хайрыг зөгнөсөн чимээгүй энэхэн агшинд 
Миний хүслийн тэнгэр чинийхээ булбарай уруулыг 
Мянгантаа шимэн озовч ханаыг үл мэднэ би

Дэгэн догон сэтгэлээ шүлэг бичиж тайтгаруулъя гэтэл 
Дэвтрийн нимгэн хуудсанд нулимс нүүгээд болсонгүй 
Өөнтөгч энэ орчлонд чамаас бусдыг хайрлая гэтэл 
Өр зүрхэнд минь багтах зай нэгэнт алга болжээ...

Буйцааж болохгүйгээр дасдаг болохоор
Бусдад дурлахаас би айдаг
Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор
Хайраас би хааяа айдаг

Салхиар чамдаа захиа хүргүүлэе Уншаарай! 
Саруул үдшээр болзоонд уръя Ирээрэй! 
Салшгүй сэтгэлээ чамд өгье Хүлээгээрэй! 
Сэм сэмхэн хайраа илчлэе Сонсоорой! 

Оддын дундаас хайсан юм шиг 
Оройтож чамайгаа олсон ч 
Мандан жаргах нарны хорвоод 
Миний хайр наддаа итгээрэй! 

Эрхэлж нийлсэн уруулыг чинь Үнсий 
Эрхэлж хэлсэн үгийг чинь Дурсий 
Хайр шингэсэн хацрыг чинь Үнсий 
Хамгаас илүү чамайгаа хайрлий ! 

Увс

Бурхан Халдун Уул Хэнтий аймагт байх Хэнтийн нуруунд багтах уул юм. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний онгон байдаг гэсэн домогтой, Монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. Эзэн богд Чингисийн үеэс тахигдаж ирсэн анхны Төрийн тахилгат уул. 2. Хөвсгөл нуур Манай улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзэлхүүн 381 км³, энэ нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг. 3. Хэрмэн цав Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Хүний хөл төдийлөн хүрээгүй, эртний үлэг гүрвэлийн өлгий нутаг, их далайн ай сав байсан ба үлэг гүрвэлийн яс, палеонтлогийн олдвороор баялаг нутаг. 4. Алтай Таван богд уул, Потанины мөсөн гол, Цагаан гол Алтай Таван богд нь Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц. Энэ нь таван ноён оргилоос бүрдэнэ. Мөсөн голоос эх авсан Цагаан гол зэрэг нийлээд жуулчдын

Номын сангийн фонд

Номын сангийэ фонд

Монголын номын сангийн ф ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал-

Монголын номын фондын өнөөгийн байдалд тулгамдаж буй асуудал, Тэдгээрийг шийдвэрлэх арга зам

duu

дуу

Monday, November 11, 2013

Монгол залуус нохойны амийг аварчээ


Манай сайтын холбоо барихаар ийм нэгэн сайхан сэтгэлт хүний захиа ирлээ.
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бид нар “Азтай савар” хэмээх нохой хамгаалах төвийн гишүүд байна. Үнэндээ манай төв бол facebook дээрх групп л юм. Нохойнд хайртай хүмүүсийн нэгдэл байгаа юмаа. 


Нэлээд хэд хоногийн өмнө манай нэг гишүүн гудамжнаас 6 сартай золбин охин гөлөг хөлөө машинд дайруулчихсан байхыг олоод “Энэрэх” эмнэлэгт хүргэсэн билээ. Энэрэх мал эмнэлэгийнхэн түүнд туслаж үзлэг хийж, бид бүгд хувиасаа хандив цуглуулж, одоог хүртэл тэр эмнэлэгтээ эмчлүүлж байгаа. Эмч нар үзээд хөлний шарх удчихсан, яс бутарсан учир хөлийг далаар нь тайрхаас өөр аргагүй гэсэн юм.

Сонин хачин

60 настай эр Монголын хамгийн өндөр оргилоос цанаар буужээ

Монгол Улсынхаа бүх өндөр оргилоос цанаар буухаар төлөвлөж байсан Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Цанын спортын мастер Г.Бат-Оронго 2013 оны 07 дугаар сарын 21-ны өдөр Монгол улсын хамгийн өндөр уул Алтай Таван Богдын Хүйтэний оргил /Далайн төвшинөөс дээш 4374 м/-оос 2 дахь удаагаа цанаар бууж шинэ амжилт тогтооллоо.


Monday, November 4, 2013

Ц. Хулан - Ганцхан ээждээ унших шүлэг 

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та

эгч ахын тухай шүлэг

  
Хайртай гэж хэллүү, чамдаа?

Харцанд чинь уяраад хэлээгүй байж магадгүй ээ
Хайранд чинь согтоод мартчихсан байж мэднэ
Өдөр бүр хажууд минь байдаг болохоор
Өглөө бүр өвөрт чинь сэрдэг болохоор
Хэлээгүй байж магадгүй
Хайртай шүү чамдаа, хань минь
♥ ♥ ♥

өгүүллэг 2

Болзоо/Өгүүллэг/
Үнэнчээр итгэх итгэл л хайрын цорын ганц болзоо ажээ Генерал Грантын төмөр замын төвбуудлын орой дээр байрлуулсан том дугираг цагийн зүү зургаан цагт зургаан минут дутуу болохыг зааж байлаа. Өндөр нуруутай, наранд түлэгдэж борлосон хүрэн царайтай армийн залуу дэслэгч галт тэрэгнээс дөнгөж буугаад цаг яг хэд болж байгааг харахаар мөнөөх цаг уруу харав.

Уран зохиолын дээжис

Аймшигийн өгүүллэг "мессеж" Шулмын инээд номноос бүрэн эхээр нь

Тогтуун салхитай зуны энэ шөнө Намууны гар утасны мессежний дохио дуугарч түүнийг хар дарсан зүүднээс нь сэрээжээ. Хувийн компанид нягтлан бодогчоор ажилладаг тэрээр энэ жил 28 нас хүрч байгаа бөгөөд хэн мессеж явуулсныг нь тааж ядан утсаа дэлгэж үзэв

би ээж аавдаа хайртай



ээж аавын тухай шүлэг



Мөчөөн тэнцүүлж өндийж, хөлд орохын цагт
Мөөмөнд нь байсан сүү сэтгэд нь шингэдэг ижии минь ээ
Мөрөө цувуулж тамгалан  хүн болохын цагт
Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд нь гэрэлтдэг ижий минь ээ

шүлэг

Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би
Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзал уу
Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцал уу

Увс аймаг нутгийн тухай

Увс аймгийн ерөнхий мэдээлэл

МЭДЭЭЛЛИЙН ИНДЕКС
Увс аймгийн ерөнхий мэдээлэл
Уур амьсгал
Ус зүй
Ургамал
Амьтны аймаг
Засаг захиргаа
Хүн ам
Эдийн засаг
Дэд бүтэц
Түүх соёл, аялал жуулчлалын нөөц
Бүх Хуудсууд
Газарзүйн байрлал
Увс аймаг нь Монгол орны баруун хойморт Их нууруудын хотгорын хойд хэсэгт өргөрөгийн дагуу сунаж тогтсон 69.6 мян.км2 газар нутагтай. Баруун талаараа 200 км Баян-Өлгий, өмнө талаараа 152 км Ховд аймаг, зүүн талаараа 340 км Завхан аймаг, хойд талаараа 575 км ОХУ-тай тус тус хиллэдэг.
Нийслэл Улаанбаатараас 1400 орчим км алслагдсан. Аймгийн төв Улаангом сум д.т.д 939 метр өндөрт оршдог.        Увс, Хяргас нуур түүний эргэн тойрны говийн бүс, Хархираа, Түргэн, Ханхөхийн өндөр уулс бүхий говь, цөлөөс өндөр уулын мөнх цас, мөсөн гол хүртэлх төв Азийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүрийн бүхий л хэв шинжийг тусгасан ландшафт газарзүйн өвөрмөц тогтоцтой. Нутаг дэвсгэрийн 8.2 %-ийг уулын ойт хээр, 14.5 %-ийг өндөр уулын, 37.7 %-ийг хээрийн, 39.6 %-ийг говь цөлийн бүс эзэлдэг.

Маш чухал хэ хэ

Намайг нулимсгүй гэж бодож байна уу 
үгүй дээ 
Би уйлдаг юм
Намайг зүрхгүй гэж бодож байна уу 
үгүй дээ
Би шаналдаг юм 
Намайг сэтгэлгүй гэж бодож байна уу 
үгүй дээ
Би гунигладаг юм.