Monday, November 25, 2013

Сонин хачин


Африкийн аймшигт домгууд (Сонин хачин)


Инканьямба
Улс орон бүрт дуулгаваргүй ач, зээ, үр хүүхдээ айлгадаг аймшигт түүх, домог ер бусын зүйл байдаг. Ихэнхи домогт аймшигт амьтан, хий үзэгдэл гэх мэт зүйлсийн талаар өгүүлж, зарим нэг сүсэгтэй хүмүүсийн сэтгэл санааг тавгүйтуулж байдаг билээ. Тэгвэл өнөөдөр Африкийн
домгийн хамгийн аймшигт араатнуудын талаар сонирхоцгооё. Энд дурдсан зүйлс зөвхөн африкийн ард түмний дунд яригддаг түүх домог гэдгийг ойлгох хэрэгтэй байх. Гэхдээ бүгдийг худал гэж үгүйсгэж болохгүй биз ээ.


Инканьямба нь махчин аварга могой загас мэт амьтан бөгөөд Африкийн Зулу болон Коса үндэстнүүдээс гаралтай домгийн баатар юм байна. Домгоос харахад Инканьямба нь цаг уурын байдлыг удирдаж чаддаг гэнэ. Африкт могой загас маш цөөхөн байдаг бөгөөд бараг л хоёр метрийн урттай байдаг байна. Гэсэн хэдий ч домогт Инканьямбаг яаж гүйцэх билээ.


Конгамато
1932 онд Английн аялагч Фрэнк Мелланд “Африкт” хэмээх номондоо хамгийн анх Конгаматогийн талаар өгүүлсэн байна. Энэ нь нисдэг хэвлээр явагч амьтан бөгөөд Замби, Ангол болон Конго үндэстний домогт өгүүлэгддэг гэнэ. Тэрээр бичихдээ голын ойролцоо амьдардаг энэхүү амьтан түүний тав тухыг алдагдуулсан хүн болгон руу дайрдаг гэжээ. Зурагнаас харахад тэрээр pterosaur-тай төстэй юм байна хэмээн иргэд хэлж байв.

Импундулу
Импундулу буюу “Аянгат шувуу” нь Зулу болон Коса үндэстний домог гэнэ. Хүний биетэй ойролцоо хэмжээтэй энэхүү шувуу аймшигт аянга болон салхи шуургыг дэгдээх агуу хүчтэй аж. Заримдаа хүний дүрд хувирч шуламд тусалдаг гэнэ. Энэхүү шувуу нь цус сорогч бөгөөд хүний цусаар хооллодог боловч мөн анагаах асар их чадалтай хэмээн домогт өгүүлдэг юм байна.

Адзе
Адзе нь Гана болон Тонго хүмүүсийн домгоос гаралтай цус сорогч амьтан юм. Тэрээр гэрэлтдэг бөгөөд хэрвээ та түүнийг барьж авах юм бол хүний дүрд хувирч таны багалзуураас хазах болно. Ийм үед түүнийг ялах боломж ч бас бий гэнэ. Харин хэрвээ тэр шавьж хэвээрээ байх юм бол хүнийг унтаж байх хооронд цусыг нь сорж ямар нэгэн халдварт өвчин халдаадаг. Ихэнхидээ Адзе өөрийн хохирогчдоор хүүхдүүдийг сонгодог бөгөөд хэрвээ хүүхдүүд амьд гарч чадвал мэргэч, зөн билигчид болдог гэнэ.



Били сармагчин

Африкийн олон домгууд үл мэдэгдэх сармагчингийн төрлүүдтэй холбоотой байдаг. Тэдгээрийн нэг бол Били сармагчингийн домог юм. Энэхүү сармагчин шимпанзетай төстэй боловч ааш авир нь гориллтай адилхан байдаг гэнэ. 1908 оны үед энэ төрлийн сармагчингийн 5 ширхэг тархины гавлыг Били тосгонтой ойролцоо эрдэмтэд илрүүлсэн бөгөөд Били сармагчин хэмээн нэрлэх болжээ. Үүнээс гадна маш олон үл мэдэгдэх сармагчингийн төрлүүд нээлтээ хүлээсээр байгаа биз ээ.




Гбахали
Гбахали бол Либерийн аймшигт амьтан юм. Тэрээр матартай төстэй боловч арай богино хамартай, урт хөлтэй юм байна. Түүний урт нь ойролцоогоор 10 метр гэнэ. Хэдийгээр энэ амьтныг байдаг хэмээн эрдэмтэд тогтоогоогүй боловч Либерийн анчид түүнийг домог гэж үздэггүй байна. Анчдын зарим нь Гбахалиг барьж байсан бөгөөд энэхүү амьтан бодитоор оршин тогтнодог хэмээн хэлж байгаа аж. Анчдад ойролцоогоор 228-208 сая жилийн өмнө Хойд Америкт амьдарч байсан архозаврын төрөл болох постозухын зургийг харуулахад тэд мөн гэж баталсан бөгөөд энэ нь одоогийн Гбахали бололтой.




No comments:

Post a Comment