Өнөөдөр 230р ангийн оюутануудад хэлэхэд номын сан шинэ праграмд шилжиж байгаа тул та бүхэнийг очиж бүртгүүлнэ үү хэмээн дамжуулж байна. хэрэв бүртгүүлээгүй тохиолдолд та бүхэн номын сангаар үйлчлүүлж чадахгүй гэдэгийг анхааран уу?
Соёл урлагийн их сургуулийн их сургуульд элсэн орох шалтгаан
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
- БСШУ-ны сайдын 2005 оны 422, 2006 оны 483 дугаар тушаалуудаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”, 2008 оны 54 тоот тушаалаар оруулсан нэмэлт өөрчлөлтийг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг баримтлан Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургууль оюутан элсүүлэн суралцуулах болно.
- Элсэлтийн ажлыг СУИС-ийн Захирлын тушаалаар баталсан элсэлтийн комисс удирдан зохион байгуулна.
- Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны тогтоосон элсэгчдийн хяналтын тоог баримтлан оюутан элсүүлнэ.
- СУИС-ийн элсэлтийн комиссын гол зорилго нь элсэгчийн мэдлэг, авъяас, чадварыг үнэн зөвөөр сонгон шалгаруулахад оршино.
ХОЁР. ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА
2.1. Урлаг, соёлын мэргэжлийн бакалаврын сургалтанд элсэх иргэдийн боловсролын түвшин, ерөнхий мэдлэг чадвар дор дурдсан шаардлагыг хангасан байна.
Үүнд:
*) Хөгжим, бүжгийн мэргэжлийн дунд ба түүнээс дээш мэргэжилтэй
**) 18 -ас дээш настай байх
ГУРАВ. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ
- Элсэгчдийг 2012 оны 6-р сарын 28-наас 7-р сарын 4-ний өдрүүдэд СУИС-ийн Төв байранд бүртгэнэ. элсэлтийн. Иргэд дор дурдсан баримт бичиг, материалыг бүрдүүлсэн байна. а) Өргөдөл, б) Иргэний үнэмлэх, в) Боловсролын үнэмлэх, диплом, г) Сурагчийн хувийн хэрэг, д) Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж, е) Цээж зураг 2% (2012 оны 3х4 хэмжээтэй).
- Хувийн хэргийн баримт бичиг дутуу, зөрчилтэй, энэ журамд дурдсан хичээлийн ерөнхий шалгалтыг өгсөн батламжгүй, босго онооны шаардлага хангаагүй иргэнийг бүртгэхгүй.
- Тус сургуульд элсэн суралцах иргэд хувийн хэргийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, эрүүл мэндийн шалтгаанаа нуусан тохиолдолд үүсэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ.
- Их, дээд сургууль, коллежийг төгссөн, бакалаврын дипломтой иргэдийг шууд бүртгэж мэргэжлийн ур чадварын шалгалтанд оруулна.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн дүн /оноо/ 2 жил хүчинтэй байх журмыг комисс баримтална.
- Элсэгч урлагийн авьяас, ур чадвар, сонирхлын дагуу хоёр өөр мэргэжлээр элсэлтийн шалгалт өгч болно. Энэ тохиолдолд хураамж нэмж төлнө.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор элсэгчдийн бүртгэлийн хураамж 4500, ур чадварын шалгалт өгөх элсэгчдийн хураамж 15.000 төгрөг
ДӨРӨВ. ЭЛСЭГЧДИЙГ ЭЛСҮҮЛЭХ
- Ур чадварын шалгалтыг 2012 оны 7-р сарын 5-наас 8-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд дуулах урлаг, жүжиглэх урлагийн мэргэжлийн ур чадварын шалгалт 2 үе шаттайгаар явагдана. Эхний шатанд 70 ба түүнээс дээш онооны үнэлгээ авсан шалгуулагчдыг 2 дахь шатны шалгалтанд оруулна.
- “Хөгжмийн багш”, ” Радио, телевизийн сэтгүүл зүй”, “Утга зохиолын ажил, жүжгийн зохиол”, “Соёлын ажлын арга зүй”, “Урлаг судлал” мэргэжлийн бакалаврын сургалтад аймгуудаас элсэх иргэдийн авъяас, ур чадварын шалгалтыг Монголын их, дээд сургуулиудын холбоо (МИДСК)-ны элсэлтийн комисс орон нутагт нь зохион байгуулна.
- Урлагийн мэргэжлийн авьяас, ур чадварын шалгалтад 70-аас дээш онооны үнэлгээ авсан иргэд болон элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн онооны чансаагаар элсэх оюутнуудад “Суралцах эрхийн бичиг”-ийг 2012 оны 7-р сарын 9, 10-нд олгоно.
- СУИС-д элсэхийг хүссэн гадаадын иргэдийн асуудлыг холбогдох журмаар зохицуулна.
- Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.
Жич: Оюутан элсүүлэхтэй холбогдолтой аливаа маргааныг элсэлтийн шалгалтын комисс эцэслэн шийдвэрлэнэ.
ТАВ. БҮРТГЭЛ
- Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, суралцах эрхийн бичиг авсан иргэд 2012.08.27-2012.08.31-ний өдрүүдэд бүрэлдэхүүн сургуулиуд дээр бүртгүүлнэ.
- Хяналтын тоонд багтан элсэх болзол хангасан иргэд эрүүл мэндийн үзлэгт орж оюутны эрүүл мэндийн хуудас нээлгэнэ.
- Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчдийг гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэж элсэх эрхийг хүчингүй болсонд тооцно.
ШИНЭ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Дараах мэргэжлүүдээр шинээр элсэлт авна. Үүнд:
- Мультимедиа: Мультимедиа технологиор телевизийн нэвтрүүлгийн тайз чимэглэл, виртуаль имидж бүтээх, Телевизийн нэвтрүүлгийн завсарлага дүрс, шторк, реклам чимэглэл хийх, Дуу, дүрсийн цахим эвлүүлэг хийх, Киноны хослол зургуудыг мультимедиа аргаар бүтээх, Телевизийн нэвтрүүлгийн найруулагчийн төлөвлөгөө зохиох, студийн дизайны зураг төсөл боловсруулах, Мультимедиа студийн технологийн зураг төсөл зохиох, Цахим тоглоомын программ зохиох
- Эстрад хөгжмийн найруулагч: Хөгжмийн зохиомжоор мэргэших, Кино, жүжгийн хөгжмийн бүтээлд хөгжмийн найруулга хийх, Тайз дэлгэцийн бүтээлд хөгжмийн найруулга хийх, Дан хөгжмийн бүтээлд хөгжмийн найруулга хийх, Дуулаачийн бүтээлүүдэд хөгжмийн найруулга хийх, Компьютерийн тусгай программ ашиглан хөгжмийн бүтээлээ туурвих чадвар эзэмших
- Хөгжимт драмын жүжигчин: Хөгжимт драмын театрын жүжигчин, хүүхэлдэйн театрын жүжигчин, хошин урлагийн жүжигчин гэх мэт
- Киноны найруулагч:
- Соёл урлагийн маркетингийн менежмент: Соёл урлагийн байгууллагын менежер, Соёл урлагийн байгууллагын бодлогын менежер, Бизнесийн салбарын удирдлага, Хүний нөөцийн менежер, Үйлчилгээний байгууллагын зохион байгуулагч, Маркетингийн менежер, Чөлөөт уран бүтээлчидтэй ажиллах гэрээт менежер, PR-менежер, Зар сурталчилгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн, Соёл урлагийн чиглэлийн бизнесийн байгууллагад эдийн засагч, төлөвлөгч, санхүү бүртгэлийн ажилтан
- Иргэншил судлал (Өрнийн соёл): Соёл хоорондын харилцааны шинжээч, Соёл хоорондын харилцааны зөвлөх, Соёл хоорондын харилцааны референт
СУИС-ийн хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 26
Харилцах утас: 326129, 95096017, 88069336 (Сургалтын бодлого зохицуулалтын газар)
Вэб хаяг: www.msuac.edu.mn, info@msuac.edu.mn
Сургалтын бодлого зохицуулалтын газар
2012.04.11
**) 18 -ас дээш настай байх
No comments:
Post a Comment