Арван номын хур Хөхий уулнаа цайрна
Аав ижийн зарлигаар насан туршаа зорчино
Алтан дуулгын1 оройд агаарын дуун манарна
Аяа, элжгиний тэнгэрт бурхныг шувуу ирнэ...
(шүлгээс)

ЭХЛЭЛ
Төгс баясган бишрүүлэх, эрдэнэт чандманийн эзэн
Төгсгөлгүй лагшин найргийн хань, яруу зарлигийг гийгүүлэгч
Даян сүрлэг үзэсгэлэнт Ханхөхий уул юугаан
Далд цагаан залбирлаар элжгин шүлэгч хурайлсугай
Сав шимийн аймагт санасныг гүйцээн соёрхох
Сансрын их оройд чимэг болон гунхалзах
Сайтар ялгарсан галбираар орчлонгийн магнайд гэрэлтэх
Сарны гэрлээр ариудагч сэрүүн тунгалаг Хөхий минь
Увсын Өндөрхангайн харьяат доктор П.Дамдин: Бид Азийн бар нь биш гэхэд бамбар болчих байлаа
2011-05-06 17:42:18

-Гайгүй дархан шүү. Би Увс аймгийн Өндөрхангай сумын хүн. 1931 онд төрсөн. Аав минь мал маллахын зэрэгцээ дарх хийдэг. Би сургууль соёлгүй нэгэн байлаа. Удам дамжсан долоо дахь үеийн дархан. Аав нутагтаа нэртэй дархан байсан. Нутгийн настайчууд андахгүй. Алт, мөнгө, төмрөөр юу л бол юу хийнэ. Би аавыгаа дагаж 17 нас хүртлээ дарх хийж, мал малласан. Ямар ч гэсэн ээмэг бөгжнөөс авахуулаад эмээлийн баавар дээр хээ цохидог болсон байв. Баавар цохино гэдэг шаггүй дархан болсны шинж. Тэр үедээ л нийслэлд ирж хотын хүн болсон. 1946 онд аав ээж хоёр хотод ирсэн.
Тухайн үед монголчуудад нэгэн сайхан заншил тогтсон байв. Тэр нь цэрэгт алба хаахаар явсан хүүгээ заавал эргэнэ. Тэр л заншил ёсоор юуны түрүүнд миний ахыг эргэх, нийслэлийг болон Улс хувьсгалын 25 жилийн ойн наадмыг үзэх гэсэн зорилготой ирж.
Ганц манайхан ч биш нутгийн нэлээд хүн зам нийлэн гарсан юмдаг. Бид Завхан хүртэл тэмээгээр яваад, шуудангийн машинаар хотод ирсэн. Тэр үед цэргийн алба дөрвөн жил байв. Дорнодод алба хаахаар очсон ах Гомбосүрэн маань боловсрол эзэмшиж офицер болоод хотод БХЯ-ны Улс төрийн газар алба хаахаар ирсэн байв. Аав ээж хоёр маань зорилгоо гүйцээгээд нутаг буцах болоход ах “Чи ийм том хүүхэд байж эрдэм номгүйгээр хол явахгүй” хэмээн аваад үлдсэ

No comments:
Post a Comment