Monday, December 2, 2013

Сайхан амраарай

Зүрхэний хаалгыг тогшсон Зүүдний минь гол дүрийг бүтээсэн Зүйрлэшгүй аз жаргалыг бэлэглэсэн Зоргоор танхил насанд минь учирсан чи минь Зүүд бүхний жаргалтайг зүүдлээд Уул дэрлээд оддоор хучиад Балын амтат нойрондоо умбаад Багын гэнэн цайлган инээмсэглэлээр үнэгчлээд Тайван сайхан амраарай... Нарны гэрэл аажимаар сарниад Намуухнаар мишээсээр саран гарч Нөмгөн цэнхэр орчлонгийн Нэгэн шөнө айлчлан иржээ... Сайхан амраарай Хосоор гэрэлтэх одод тэнгэрт гялалзаад Хорвоогийн нэгэн шөнө айлчлан иржээ Хонгорхон чи минь хөнжилөө хучиад Хосгүй сайханыг зүүдлэн нойрсдоо... Одод тэнгэртээ гийж Орчлонг шөнө нөмөрчээ Ор чинь чамайг хүлээж байна Одоо унтаж амардаа... Намрын шөнө цаанаа л жиндүүхэн Навчис унах нь нэг л гунигтай Намууханаар оддыг ширтэн суугаад Намайгаа зүүдлэн нойрсдоо гэж чамдаа шивнье...

No comments:

Post a Comment