2011оны 07 дугаар сарын 29- 30-ны өдрүүдэд Ардын хувьсгалын-ын 90 жил, Увс аймаг байгуулагдсаны 86 жилийн ой, Увс хурд баруун бүсийн даншиг наадам амжилттай сайхан болж өнгөрлөө.
Даншиг наадмыг тохиолдуулан ТЕГ-ын дарга Б.Баттөмөр наадмын хүндэт зочноор хүрэлцэн ирж оролцов.Тэрээр татварын албанд олон жил үр бүтээлтэй ажилласан тэргүүний байцаагчдад шагнал гардуулав. ТХТасгийн дарга Д.Нансалмаа, Нэг цэгийн үйлчилгээний ахлах байцаагч З.Оюунгэрэл нар татварын зөвлөх цол, өндөр настан Н.Далай Сангийн яамны хүндэт тэмдэг, өндөр настан Дэчмаа Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэг,ТУБ Ш.Наранцэцэг, Ц.Буянжаргал нар ТЕГ-ын хүндэт тэмдэг,ТУБ Н.Гансүх Сангийн яамны жуух ,ТУБ Н.Батнасан ТЕГ-ын жуух , ТУБ Ц.Пагмаа ТЕГ-ын баярын бичгээр шагнагдсаныг гардуулж баяр хүргэв.
Ойн арга хэмжээний үеэр сум,аж ахуйн нэгж байгууллага, хүчний байгууллагуудын нэгдсэн жагсаал болов. Жагсаалын үеэр татварын алба үүсч, хөгжсөний 100 жил шинэ үеийн татварын алба байгуулагдсаны 20 жилийн түүхэн замналын талаар орон нутгийн радио,телевизээр өргөн сурталчилгаа хийжээ.
No comments:
Post a Comment