1.
Мэргэжлийн
дагуу өргөн тархсан програм олдоогүй үед таны ажиллаж буй чиглэлээр ямар
програм байж болохыг тандах дараахи сэдэлүүд байдаг байна. Үүнд:
- Судалгааны объект тань аналог үзэгдэл бол түүний дискрет нэгжлэлийн нэрээр
хайлт хийж, түүнд холбогдох програм байгаа эсэхийг хайх,
- судалагдхууныхаа атрибут-шинж чанарын нэрээр хайлт хийх,
- судалгааны нэгжийн формал загварыг гаргах, хэвжүүлсэн нэр төрлөөр нь хайлт
хийх,
- үйл ажиллагааны нэрээр, үйлдэлийн нэрээр, үе шатны нэрээр, гарах эсвэл олдох
үр дүнгийн нэрээр хайлт хийх,
-судлагдхууны ялгах шинж, хэмжих үзүүлэлтийн нэр, хэмжигдүүний нэрээр хайлт
хийх зэрэг нь заавал таны судалгааны объектод хамаатай програмыг шууд олохгүй
байсан ч аль нэг талаар хамаарах үйлдэл, үйл ажиллагаа, боловсруулах арга,
аргачлалыг програмчилсан, загварчилсан байгаа нь тааралдах, түүнийг дагуулан
ашиглах, бүхэлд нь биш гэхэд хэсэгчилсэн боловсруулалт хийх боломжтой програм
олоход тусалдаг байна. Хайлт хийх эх үүсвэр олоход тус болж чадах өөр нэг сэдэл
бол мэдээний эх үүсвэр, эсвэл хэрэглэгчийн нэрээр хайлт хийж үзэх ажил юм.
Өөрөөр хэлбэл, таны ажилладаг салбарын мэдээлэл, түүнд хамаатай ажиглалтдаа
тулгуурлан эрдэм шинжилгээний байгуулага, мэргэжлийн олон улсын байгууллага,
мэргэжлийн үйлчилгээний байгууллага, мэргэжлийн бусад шийдэл, нарийвчилсан
бодомжид ордог нэр томъёогоор хайлт хийх нь зүйтэй.
3.2 Текст, бичиг баримт, номтой ажиллах програмаас
Текст, бичиг баримт, цахим номтой ажилладаг програм нэн олон төрөл зүйл бөгөөд
гар утас, ай-под, халаасны комюьютер, нэтбуук, персонал компьютерийн бүх
сүлжээнд өргөн тархсан байдаг. Текст, бичиг баримттай ажилладаг програмын
дийлэнхийг арилжаанд гарсан албан байгуулаагын архив, бичиг хэрэг боловсруулах
иж бүрдэл програмууд эзэлдэг байна. Мөн зайн сургалтын мониторингийн
програм, номын сангийн удирдлагын програм, сургалтын хэрэглэгдхүүн бэлтгэж
ашиглах цогц програмууд ч томоохон байр суурь эзлэх боллоо.
Сүүлийн үеийн програм технологийн хөгжлийн чиг хандлагад сургалтанд зориулсан
програм хангамж нь:
- сургалтын агуулга бэлтгэх програм,
-сургалтанд оролцогчийн ажиллах програм,
-сургалтын үйл явцыг зохицуулах програм
гэсэн гурван баримжаатай хийгдэж байгааг анзаарч болно. Үүний зэрэгцээ албан
болон албан бус байдлаар түгээгдэж байгаа програмыг:
-сургалтын хэрэглэгдхүүн бэлтгэх програм,
-сургалтын үйл явцыг удирдах програм,
-сургалтын мэдээний сан бүрдүүлэх програм,
-суралцагч өөрөө бие даан ажиллах програм
гэхчлэн салгаж харах үндэстэй. Эдгээрийн суралцагч өөрөө бие даан ажиллах
програмыг бэлдэхэд гол үүрэгтэй програмын бүлгийг сургалтын электрон
хэрэглэгдхүүн бэлтгэх програмд тооцох бөгөөд тухайлбал электрон ном бэлдэх
програмуудыг үүнд хамаарааруулж болно.
Электрон ном нь албан болон албан бус сургалт, иргэдийн чөлөө цаг, хобби,
мэргэжлийн ном сурах бичиг зэрэг хэрэглээний өргөн хүрээг хамардаг тул
сургалтын зориулалтаар бие даан ажиллахад тохиромжтой гарын авлага байдаг.
Электрон номыг сүүлийн үед цаасыг дуурайлгасан байдлаар хавтас, хуудас нь
харагдахаар хийхийн зэрэгцээ ярьдаг ном, үзүүлдэг ном гэхчлэн нэрлэж болохоор
гар утсанд, нетбуукд зэрэг орчин үеийн хөдөлгөөнт холбоо мэдээллийн хэрэгслийн
олон төрөлд зохицсон хийцтэй тараагдах болсон тул энэ талаар тусгайлан авч үзэх
шаардлагатай бөгөөд өмнөх дугаарт товч мэдээлсэн билээ.
Электрон номын тодорхойлолтыг нэг мөр тогтсон нь ховор, гэхдээ уншиж мэдээлэл
олох зориулалттай бүх төрлийн файлыг электрон номд тооцох зөвшилцөл хийвэл
доорхи төрлийн файл, програмыг ялгаж болохоор байна. Үүнд:
Файл-номууд:
- Нэрийг нь дуудаж унших номдоо шууд хандах зарчимд тулгуурласан файлууд:
1.html_help 2.*.chm г.м.
- Нэрийг нь дуудахад дангаараа бие даан задарч ном үүсгэх
зарчимд тулгуурласан *.exe төрлийн файл-номууд.
- Эхлүүлэгч үндсэн програмын орчинд задарч ном болдог
файлууд: 1.*.pdf 2.*.html 3. *.ppt 4. *.djvu (DjVu Editor)
Эмхлэгч програмууд:
- Төрөл бүрийн текст файлыг эмхлэн ном хэлбэртэй хуудаслан
унших боломж олгодог програм-бүрхүүл: 1.eBookReader, 2.uBook
- Зураг, текст гэх мэтийг эвлүүлэн электрон эх-ном хийх
боломж олгодог програмууд: 1.DreamViewer, 2. Hot Potatoes 3.AdobeAcrobat, үүнд:
А. Электрон (*.exe) ном бүтээх арилжааны програмууд: 1.eDitor 2. eBook Edit Pro
3.Natata eBook 4.Compiler GOLD
Б. Электрон ном бүтээх арилжааны бус програмууд: 1. EBook Maestro FREE 2. Hot
Potatoes зэргийг эхний ээлжинд дурдаж болно.
Уншиж мэдээлэл олгох зориулалттай бүх төрлийн файлыг электрон номд тооцох
зөвшилцөл хийхээс зайлсхийвэл:
• Файлуудын нэгдсэн каталог үүсгэн түүнээсээ уг файлыг дуудан
ажиллах боломж олгодог програмын бүрхүүл-shell: BookSeer, WhereIsIt,
BiblioExpress 3.
• Электрон номын бүртгэл үүсгэн зайнаас ном нэмэх, ном
татаж авах, ном унших боломж олгодог програмын цогц: GreenStone,
BiblioExpress (http://www.biblioscape.com/biblioexpress.htm)
• Электрон номын бүртгэл, номын сангийн үйлчилгээ, бүртгэлийн
мэргэжлийн програм: МАRС, CUGIR,Biblioscape
(http://www.biblioscape.com/biblioscape.htm ) зэргээр төрөлжүүлэх
боломжтой.
Ер нь электрон ном хийх бол багш нарт зориулсан програмыг ашиглах нь зүйтэй.
Багшлах хэрэгцээг анхаарсан програмын тойм танилцуулгыг хайвал дэлхийн сүлжээнд
харьцангуй элбэг байдаг бөгөөд бид интернетэд сууж доорхи үгээр хайлт
хийн олдсон хаягуудаар орж үзэх, эдгээр програмтай танилцахын тулд интернетээр
хайлт хийж татаж авч ашиглахыг танд санал болгож байна. Үүнд:
2Know v. .7
Ask Jeeves for Kids. v. Site
Basic Facts Worksheet Factory v. 3.0.40
C-Test Creator v. 1.0
Custom Test v. 1.0
DeskPaint v. 1.0
Drill Assistant v. 4.0
Educate the Children v. 1
Grades v. 1.0
GRE-AT! Verbal Warfare! v. 1.0
Hardgrove`s Fables v. 1.0
Hot Potatoes v. 5.5
Let`s Do Some Math v. 1.00
Music Theory Basics v. 7.01
My Test v. 2.00
Pie Math v. 1.0
Q (and) A v. 1.3
Question Tools v. 1.0.3
QUIZ v. 3.4.1
Quizzam v. 3.1
Жишээ болгон электрон ном хийдэг EBook Maestro FREE 1.10 гэдэг
програмтай танилцацгаая.
- Энэ програмыг ашиглан өөрөө хэрэгждэг файлан электрон ном
хийнэ. Дотор нь зураг чимэглэл оруулах боломжтой.
- Үнэ төлбөргүй тараагддаг тул шууд татаж авахад саадгүй.
EBookEditPro3.31 хувилбараар олж авбал цахим сэтгүүл, фотоальбом,
off-Line веб сайт зэрэг гарын авлага, сургалтын зориулалттай төрөл бүрийн ном
товхимол хийх боломжтой. Татаж авах хандалт: http://www.ebookmaestro.com/downloads/freesetup.exe
Зайн болон офф-лайн сургалтанд хэрэглэдэг програмын иж бүрдлийн тухай бид энэ
удаа өгүүлж амжсангүй. Гэхдээ дээрхи жагсаалтаар дамжин хайвал тест хийдэг
програмаас эхлэн улмаар сургалтанд оролцогч багш сурагч, сурч буй амжилтыг
давхар хянан мониторинг хийж тусладаг, эсвэл зайн номын санд ажиллах боломж
олгодог гэх мэтээр олон сайхан програм байдаг. Орос хэлээр ном уншдаг
хүмүүст зориулж электрон номын сангийн гурван хаяг санал болгоё: http://lib.ru/
, http://rusf.ru/books/ , http://elib.narod.ru/ .
Аль ч хэлээр ном ашиглахад чухал хэрэглэгддэг номын нэг нь төрөл бүрийн
толь бичиг юм. Энд бид зарим өргөн тархсан электрон толь бичигтэй
танилцуулъя.
Universal Vocabulary – орос хэлний төрөл бүрийн толь ашиглахад
тохиромжтой туслах програм бөгөөд энэ бүрхүүлийг тусад нь, толиудыг тусад нь
зоож хамтатган ашиглах боломжтой. Олдсон толиудыг ашиглан энэ програмыг эвлүүлж
үзсэн ч болно. Татаж авах хандалт: http://uv.mywebcommunity.org/?q=node/14
JaLingo -олон суурьтай толь нээж чаддаг буюу Lingvo's DSL
зэрэг дөрвөн төрлийн тольны файл авч ажилладаг програм. Татаж авах хандалт:
http://jalingo.sourceforge.net
TheSage's English Dictionary and Thesaurus –англи хэлний толь болон
тезурусыг нэг доор ашиглах боломж олгодог мэргэжлийн програм. Англи хэл
гүнзгийрүүлэн үзэхэд ач тустай. Хандалт: http://www.sequencepublishing.com
vuDictionary –орчуулагч програмын төрөл багтана. Резидент буюу
санах ойд хаяг авч байнга суун дуудахад бэлэн гардаг програм. Хандах хаягаар
орвол англи-орос, орос-англи тольтой байгаа аж. Хандалт:
http://www.vu-software.spb.ru/dictonary
MuellerWin –Мюллерийн толь, англи-орос хувилбараар, ямар ч
төлбөргүй татаж авч ашиглахад бэлэн. Хандах хаяг:
http://stakanov.narod.ru/progs/muellerwin/
Dicto -ямар ч төлбөргүй авч ашиглаж болох, англи, орос, герман
зэрэг олон хэлний толь бүхий орчуулгад ашиглах боломжтой програм. Хурд сайтай,
гаднаас текст авч орчуулах, хурдан дуудлагын товч ашиглах зэрэг сайжруулсан
өргөн боломжтой. Татаж авах хандалт: http://dicto.org.ru/
Qdictionary –англи-орос толь, англиас орос хэлээр үгчлэх орчуулгад
ашиглах боломжтой програм, моузын заагч тухайлсан үгэнд ойртоход орчуулга
гаргаж өгч чадах шинэ технолог ашигласан програм. Татаж авах хандалт:
http://download.softportal.com/software-2905-qdictionary.html
…Орчин үед электрон номын файлын төрөл зүйл олширсон тухай дээр өгүүлсэн. Энд
зарим формат буюу файлын төрөлтэй ажилладаг програмаас татаж авах хаягийн
хамт орууулав. Эдгээр нь шинжлэх ухааны мэдээ янз бүрийн файлын төрлөөр тарах
болсон тул авч бэлэн байлгавал мэдээ, өгүүлэл уншихад тустай програмууд
юм. Үүнд:
STDU Viewer ver 1.5. – Бичиг баримт, ном, өгүүлэлээс PDF, DjVu болон
TIFF –форматтай байвал энэ програмыг ашиглан шууд нээж уншиж болно. Текстийн
янз бүрийн хэсэгт хавчуулга хийн шилжиж унших боломжтой. Татаж авах хаяг нь:
http://www.stdutility.com/index.html
TextMaker Viewer 2008 –харьцангуй жижиг файл, *.odt форматтай
файлуудаас унших боломж олгоно. Хурд сайтай, овор багатай програм. Татаж авах
хандалт: http://officeviewers.com
WinDjView –нэрнээсээ илт байгаа энэ програм нь WinDjView
форматаар гарсан бичиг баримт ном унших зориулалттай. Татаж авах хандалт:
http://windjview.sourceforge.net/ru/
ICE Book Reader –электрон номын бараг бүх төрөлтэй ажиллаж чаддаг,
уншиж чаддаг програм. Файлын төрлүүд: TXT, RTF, HTML, MS Word, PALM books
(.PDB ба PRC) болон Microsoft Reader-ийн номнууд: (.LIT), архивлагдсан
(zip, rar, arj, lzh, ha) файлыг шууд задлан унших боломж олгодог програм. Татаж
авах хандалт: http://www.ice-graphics.com//IndexR.html
3.3. Сүлжээнд ажиллах номын сан, сүлжээнд мэдээ солилцох програмаас
…E-LIBRARY – бол номын сангийн бүртгэл, судалгааны програм юм.
E-LIBRARY номын сангийн цогц програм хангамж нь олон салбартай томоохон номын
сангуудад зориулсан E-LIBRARY-1.2хувилбар, дунд болон жижиг номын
сангуудад зориулсан E-LIBRARY1.0 хувилбар буюу дангаар ажиллах, цахим хэлбэрээр
номыг унших ELIBRARY-NET гэсэн 3 хувилбартай. ELIBRARY програм
нь одоо Удирдлагын академи, МУИС-ын Хууль Зүйн сургууль зэрэг их дээд
сургуулийн номын сангуудад ашиглагдаж байна.
Онцлог болон давуу талууд:
- Програмын хэрэглэгчийн орчин болон хэрэглэх заавар нь Монгол хэл дээр бөгөөд
програмын үндсэн тохиргоог номын санч өөрсдөө тохируулна.
- Номыг электрон байдлаар оруулах, хайлт хийх, унших зэрэг үйлдэл бүхий
Электрон номын сангийн нэмэлт модультай.
- Мэдээлэлд хандах номын санчдын эрх хэмжээг тохируулах боломжтой.
- Олон улсын номын сангийн UNIMARC стандартад тулгуурлан бүтээгдсэн.
- Номын сангийн "DDC" аравтын ангиллыг ашиглах бөгөөд ангиллын санг
агуулдаг
- Мөн номын сангуудад ашиглагддаг зохиогчийн тэмдэгтүүдийг лавлах сан
болгон оруулсан. Энэ нь номын санч материал бүртгэхэд их дөхөмтэй.
- Номын сангуудад хэрэглэгддэг цаасан каталогийн картуудыг
"MNS5271:2003" стандартын дагуу програмаас шууд үүсгэн, хэвлэн гаргах
боломжтой.
- Материалын бүртгэлээс зураасан кодыг хэвлэх боломжтой. Зураасан
код хэвлэх хэмжээг номын санч тохируулах боломжтой.
- Материалыг төрлөөр нь нэг удаа тодорхойлж, ширхэг тус бүр буюу дансны
дугаараар давхцуулалгүй хялбархан тодорхойлдог.
- Материал бүртгэхэд ашиглагдах лавлах системтэй бөгөөд лавлах санг
хэрэглэгч баяжуулах бүрэн боломжтой.
- Материалын дэлгэрэнгүй хайлтыг номын санч өөрийн хүссэн байдлаар
хайлтын үр дүн харуулах талбарыг тодорхойлж өгөх боломжтой.
- Номын сангийн удирдлагыг боловсронгуй болгоход шаардлагатай төрөл
бүрийн тайлан мэдээ, статистик үзүүлэлтүүдийг гаргадаг.
- Номын сангийн тооллогыг зураасан код ашиглан хурдан шуурхай явуулах
боломжтой. Гар ажиллагааг хөнгөвчилсөн.
- Тооллогын үр дүнгийн тайлан болон тоологдоогүй материалууд ямар
уншигчид байгааг жагсаалтаар авах боломжтой.
- Уншигчдийг бүртгэх болон уншигчийн зураасан кодтой үнэмлэхийг
програмаас үүсгэн хэвлэнэ.
- Зураасан кодонд тулгуурласан түргэн шуурхай үйлчилгээний автоматжуулсан
системтэй. Хуучин гар карт бичих ажиллагааг хөнгөвчилсөн.
- Номын санч уншигчийн үйлчилгээний эрхийг хязгаарлах боломжтой.
- Уншигчдад зориулсан электрон каталогитой. Хэрэглэхэд хялбар
энгийн энэ каталогт дотоод сүлжээ болон интернэтийн сүлжээгээр төрөл бүрээр
хайлт хийх боломжтой.
- Электрон каталогиос тухайн номын дэлгэрэнгүй мэдээллийг харах
боломжтой бөгөөд номын санд хэдэн ширхэг байгааг харах боломжтой.
- Үйлчилгээнд гарсан тохиолдолд ямар уншигчид байгааг харуулах
боломжтой.
ELIBRARY-NET пограмын давуу тал нь номын сангийн цуглуулгыг хийх
түүнийг түгээх зориулалт бүхий програм хангамж юм. Энэ нь мэдээллийг цэгцлэх
түүнийг Internet эсвэл CD-ROM ашиглан нийтэд түгээх боломжийг олгодог. Цахим
хэлбэрээр номыг уншуулах нь олон талын ач холбогдолтой бөгөөд дуу, дүрс, үйл
явцыг бодитоор хүлээн авах бололцоог олгодогоор давуу талтай юм. Мөн ховор
олдоц багатай номыг электрон хэлбэрт оруулж хэрэглэгчдэд хүргэх зорилготой
билээ.
Электрон номын сан гэдэг нь электрон мэдээллийн нийгэмд үйлчлэх уламжлалт номын
санг өргөтгөж, сайжруулсан хэлбэр юм. Энд өргөтгөх гэдэг нь бий болсон эх
сурвалж, фонд болон үйлчилгээг нэмэгдүүлнэ гэсэн ойлголт болно. Сайжруулах нь
хүн, нийгмийн тулгамдсан асуудлыг чөлөөтэй илэрхийлж, шийдвэрлэх шинэ арга,
хэрэгсэлийг нэвтрүүлэхэд оршино. (Интернэт, электрон агуулга, нээлттэй байдал
г.м). Гол онцлог нь:
- электрон тоон формат (electronic digital formats)
- үйл ажиллагаа ил (organization apparent)
- мэдээллийг сүлжээний хүрээнд хуваалцах (networked sharable information)
- шудрага хэрэглээ, үйлчилгээ (fair use)
- байнгын, тасралтгүй ажиллагаа (persistent)
- удирдамж, зөвлөмж өгөх илүү боломжтой (guidance and referral)
Давуу талууд:
- Уншигч, хэрэглэгчдэд зориулсан тусгай электрон номын каталогитой бөгөөд энэ
каталогид дотоод сүлжээ болон интернэтийн сүлжээгээр төрөл бүрээр хайлт хийх
боломжтой.
- Ховор болон олдоц багатай номыг бүрэн эхээр нь цахим хэлбэр /pdf, xls, doc,
html/- ээр унших боломжийг уншигч, хэрэглэгчдэд олгодог.
- Төрөл бүрийн тайлан мэдээ, статистик үзүүлэлтүүдийг гаргадаг.
- Уншигчийн эрхийг номын сангийн програмаас хяналт хийн хаах, зохицуулалт хийх
боломжтой.
- Номын санч электрон хэлбэрт оруулсан номоо бүртгэлд оруулах ба электрон номын
ангилалыг баяжуулах боломжтой.
No comments:
Post a Comment