60 настай эр Монголын хамгийн өндөр оргилоос цанаар буужээ
Монгол Улсынхаа бүх өндөр оргилоос цанаар буухаар төлөвлөж байсан Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Цанын спортын мастер Г.Бат-Оронго 2013 оны 07 дугаар сарын 21-ны өдөр Монгол улсын хамгийн өндөр уул Алтай Таван Богдын Хүйтэний оргил /Далайн төвшинөөс дээш 4374 м/-оос 2 дахь удаагаа цанаар бууж шинэ амжилт тогтооллоо.
Тэрээр өмнө 2008 онд Цамбагарав оргилоос /Далайн төвшинөөс дээш 4021 м/, 2009 онд Хархираа оргилоос /Далайн төвшинөөс дээш 4207 м/, 2010 онд Алтай Таван Богдын Хүйтэний оргил /Далайн төвшинөөс дээш 4374 м/, 2011 онд Мөнххайрхан уулын Сүхбаатар оргил /Далайн төвшинөөс дээш 4325 м/ болон Барилгачин оргилоос /Далайн төвшинөөс дээш 4322 м/ тус тус уулын цанаар бууж байсан юм.
Өдгөө 60 нас гарсан энэ эрхэм Монгол улсын гавьяат тамирчин Д.Өсөхбаярыг дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд 2006 онд авирахад бэлтгэлийг хангаж, хамгийн том санхүүжилтыг олж өгж байсан түүхтэй.
No comments:
Post a Comment