Monday, November 25, 2013

Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчдийг томиллоо

0000 оны 00 сарын 00261 удаа нээгдсэн
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгч, Танхимын тэргүүн, Ерөнхий шүүгчийг томилсон байна. 2011 оны 1 дүгээр сарын 12-ны oдрийн 4 дүгээр зарлигаар Х.Батсүрэнг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр, 5 дугаар зарлигаар Ж.Байгалмааг Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр, Б.Баттулгыг Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр, П.Болормааг Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр, 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 29 дүгээр зарлигаар
О.Зандрааг Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүнээр улируулан, 31 дүгээр зарлигаар Б.Сарантуяаг Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчээр, С.Соёмбо-Эрдэнийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр, А.Мөнхзулыг Тoв аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр, Ц.Сувдмааг Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр, Д.Хуланг Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчээр, 2011 оны 3 дугаар сарын 25-ны oдрийн 55дугаар зарлигаар Ц.Цогтыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр, М.Батсуурь, А.Отгонцэцэг, П.Соёл-Эрдэнэ, Т.Энхмаа нарыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, 2011 оны 4 дүгээр сарын 11-ний oдрийн 63 дугаар зарлигаар Г.Алтанчимэгийг Нийслэлийн шүүхийн шүүгчээр, Б.Баттөрийг Говь-Алтай аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр, 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 73 дугаар зарлигаар Т.Уранцэцэгийг Улсын Дээд шүүхийн шүүгчээр, 2011 оны 5 дугаар сарын 27-ны oдрийн 110 дугаар зарилгаар Б.Батцэрэнг Нийслэлийн шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр, 111 дүгээр зарилгаар Ж.Эрдэнэчимэгийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр, Т.Ганчимэгийг Багануур дүүргийн шүүхийн шүүгчээр томилжээ.

No comments:

Post a Comment