Monday, November 4, 2013

эгч ахын тухай шүлэг

  
Хайртай гэж хэллүү, чамдаа?

Харцанд чинь уяраад хэлээгүй байж магадгүй ээ
Хайранд чинь согтоод мартчихсан байж мэднэ
Өдөр бүр хажууд минь байдаг болохоор
Өглөө бүр өвөрт чинь сэрдэг болохоор
Хэлээгүй байж магадгүй
Хайртай шүү чамдаа, хань минь
♥ ♥ ♥
Уурлаад, чамдаа зөндөө л муухай үг хэлж байсан
Тунирхаад, чамайгаа зөндөө л их зовоож байсан
Өө, дутагдлыг минь чи хэнээс ч илүү мэддэг болохоор
Өөр хэнд ингэж эрхлэх билээ дээ,
Өрөвч сэтгэл гаргаж хааяа уучилж байгаарай.
Хайртай шүү чамдаа, хань минь
♥ ♥ ♥
♥ ♥ ♥
Чанасан цайны минь дээжинд миний хайр уусдаг юм
Өмссөн цамцны чинь заханд миний хайр шингэдэг юм
Үнссэн уруулын минь хээнд миний хайр нуугддаг юм
Үгээр хэлээгүй ч үйлдэл бүрт минь
Чамайг гэсэн чин хайр байдаг юм шүү
Хайртай шүү чамдаа, хань минь
♥ ♥ ♥
... Хайртай гэж чамдаа би хэллүү?
Хармаар байна гэж чам руу би залгалуу?
Санаад байна гэж чам руу би бичлүү?
Өөрийн чинь тухай бодох бүрт
Сэмжин үүлс шиг урагдаад байгаа
Сэтгэлээ би өөрөөр яаж илэрхийлэх вэ...
♥ ♥ ♥
Өдөр бүр хэлбэл
Үгэнд минь чи бялуураад
Үнэ цэнэгүй болчих юм болов уу?
Халгиж цалгиад байгаа энэ зүрхийг
Ядаж шүлгээр ч гэсэн дундруулья даа
Хайртай шүү чамдаа, хань минь
♥ ♥ ♥

No comments:

Post a Comment