Monday, November 4, 2013

Маш чухал хэ хэ

Намайг нулимсгүй гэж бодож байна уу 
үгүй дээ 
Би уйлдаг юм
Намайг зүрхгүй гэж бодож байна уу 
үгүй дээ
Би шаналдаг юм 
Намайг сэтгэлгүй гэж бодож байна уу 
үгүй дээ
Би гунигладаг юм.

Шохоорхол гэхийн аргагүй энэ хайрыг 
Шохоорхол л байгаасай гэж өөрийгөө аргадах уу
Зуурдийнх гэхийн аргагүй энэ учралыг 
Зуурдийнх л тэнэгээ гэж өөрийгөө зэмлэх үү
Үзэн ядахын аргагүй тэр л хүний үрийг
Үзэн ядаач гэж өөртөө тушаах уу 
Үгүй ээ би чадахгүйнээ 
Дэндүү дэврүүн сэтгэлийн гүнээсээ 
Дахиад ганцхан удаа л чамдаа дурлая…

Чи л байхгүй бол сэтгэл минь хоосорчихсон юм шиг
Чамайг л ирэхгүй бол ухаан минь балартах ч юм шиг
Чамайг д хайрлахгүй юм бол зүрх минь зогсох ч юм шиг

Зүрхэнд минь чи байгаа болохоор тэр бүлээхэн цохилдог юм
Зүүдэндээ чамтай уулздаг болохоор би өглөө жаргалтай сэрдэг юм
Уулзаад салахдаа санадаг болохоор би гунигладаг юм
Учруулахаар заяасан бурханд харин талархдаг юм
Итгэл минь зүрхэнд бадамлаж байхад
Инээмсэглэсэн төрх чинь сэтгэлд гэрэлтэнэ
Хормийн төдийд чамайг би гомдоочихвол
Хонгор зүрхэндээ өчнөөн шаналдаг
Дулаахан гараас чинь итгэлтэй атгахдаа
Дутууг чинь нөхөн үүрд хамт байя гэж боддог
Хайрласны минь хариуд чи намайг хайрлаарай 
Харанхуй амьдралын минь гэрэл нь чи болоорой

Гүйцээж хайрлаж чадахгүй тэнэгхэн дурлалаа март
Гэнэтхэн орхин одсон охин намайг уучил
Нэгэнт л би чамайг хайрлаж чадахгүй хойно 
Нэгнээ хуурч яваад яахавдээ холдоё 
Хүний хүү чамд хайрлах нэгэн сэтгэл бий бол  
Хүний охин надад хүндэтгэх нэгэх сэтгэл бий юм шүү.

Баян байсан сэтгэл минь нэг л өдөр ядуурч
Бодох санахын дэнсэнд сэтгэл дотроо харуусч
Буурал хорвоогын жамыг сорж чадалгүй гутарч
Баясад гэдгийг умартаад зүрх сэтгэлээрээ шаналавч
Амьдрал гэдэг далайд живж үхмээр санагдавч
Алаг нүдний баяраас сэтгэл дотроо хадгалж
Амраг хайрын сэтгэлийг хөцрийн тоглоом шиг эргүүлж
Ариун дурлалын зүрхийг бундангын тамгаар унтуулав.

Би сэтгэлдээ хурсан нууцхан гунигаа нууж инээдэг

Би сэмхэн урсах нулимсаа арчин байж мишээдэг

Би чиний хажууд байгаа гэж өөрийгөө тайтгаруулдаг

Би чамайг санах болгондоо зүрхээрээ мэгшин уйлдаг.

Чамаас өөр хэн ч намайг тийм ихээр зовоож байсангүй

Чамаас өөр хэнийг ч би тийм удаан хүлээж байсангүй

Өөр хэн ч намайг чам шиг өвтгөж байгаагүй

Өөр хэнийг ч би чам шиг ихээр санаж байгаагүй.

Чи мэдэх үү? Намайг дандаа яагаад үргэлж мэссэнжэрт байж байдагийг
Чи мэдэх үү? Намайг дандаа яагаад чамруу мэссэж бичдэгийг
Чи мэдэх үү? Намайг дандаа яагаад чамд санаа тавьдагийг
Чи мэдэх үү? Намайг дандаа яагаад чамруу инээмсэглэдгийг
Чи мэдэх үү? Намайг дандаа яагаад чамд өөр ханддагийг

Учир нь би чамайг л үргэлж хүлээж байдаг юм
Учир нь би чамайг л үргэлж бодож байдаг юм
Учир нь би чамайг л үргэлж хайрлаж ирсэн юм
Учир нь би чамайг хэзээ ч бүү гуниглаасай гэж хүсдэг
Учир нь би чамайг хэзээ ч хайраар дутаахыг хүсдэггүй
Учир нь чи! хамгийн ихээр хайрлаж чадах хүнээ олсон учраас.

Чамайг хайрласан хайрынхаа хариуд би өвдөлт, зовлон шаналал биш ХАЙРыг л хүсэж байна.

Чамтай 100н хоног биш чамтай 20000000000 хоногыг хамт өнгрүүлмээр байна.. Энэ бүх насаараа чиний дэргэд чамтай л хамт баймаар байна! Чи минь зөвшөөрөөч .

Өөрөө ч мэдэлгүй хайрын "шоронд” орчихсон.
Ороод бүтэн 10 сар суулаа.
Бараг 11 сар. Жил ч болчихов уу?
Насаараа хоригдож ч магадгүй шинжтэй.
Их хүнд нэг "ялтай”.
Өөрийнхөө зүрхнээс илүү хүнийхийг хайрласан учир.
Тэрийгээ тэгээд дэндүү үнэнч үйлдсэнийг нь яана гээч.
Бас хэтэрхий бардам шүү.
Сайхан сэтгэлтүүд намайг аврая л гэх юм. Өөрийнхөө хайрын шоронд оруулъя гээд л…
Надад эндээ байх нь сайхан болохоор суллагдах хүсэл алга.
Зөрүүдлээд л яваад байгаа.
Үхсэн ч ясаа амраахгүй нь л дээ.
Эндээ л тэнүүчилсээр дуусах нь бололтой.
Сүнс болсон ч энэ хайрын шоронгоос гарахгүй л болов уу?
Энэ газраа их дассан.
Даан ч сэтгэл л хөглөгдөхгүй болчихож мэдэх нь. Учир нь энд их ганцаарддаг.
Гэмтэн болгосон хайрын эзэн хааяа хааяа эргэх л юм.
Ирээд сэтгэлийг минь дэмждэг ч ойлгогдохгүй зүйлээр булчихаад л явчихна.
Энэ шоронгоос гарах гэж тэр "дурлал” гэдгийг чадлаараа л сөрсөн.
Бүр гэмгүй бүхэнд гэм хүлээлгэж, хэрэгтэй бол өөрөө дахин гэмтэн нь ч болж явах юм.
Гэхдээ жаргалтай "шорон” гэж байдаг юм билээ.
 

Чамд ♥ТАЙ boy цаг хугацааг зогсоогоод ярилцана
Чамд ♥ГҮЙ boy зөвхөн үнсэлцэхйиг хүснэ
Чамд ♥ТАЙ boy хайртай гэдгээ үргэлж хэлнэ
Чамд ♥ГҮЙ boy унтхаасаа өмнө л хэлнэ
Чамд ♥ТАЙ boy өдөр шөнөгүй утасдана
Чамд ♥ГҮЙ boy орой л мсж бичнэ.

Хүний хүү чамд дурлаа л биз яадгийн
Хүрэн зүрхээ зориулан мөрөөдөө л биз яадгийн
Хархан нүдний чинь харцыг зүүдлээ л биз яадгийн
Хүний ёсноос гаж зүйл би огт хийгээгүй ээ
Зүггүй салхийг хөлөглөн илчлээ л биз сэтгэлээ
Зүсэгдэн зүсэгдэн хүлээсээр шархлаа л биз зүрх минь
Зүйл зүйлийн бүхэнд цөхрөө л биз итгэл минь
Зүгээр сууж чадахгүй шаналаа л биз яадаг юм
Сэтгэлийг минь чи сэвтээж л бай хамаагүй
Итгэлийг минь чи эвдэж л бай шаналахгүй
Зүрхийг минь чи зүсэж л бай өвдөхгүй 
Зөвхөн надад ХАЙРТАЙ гээд хэлээч..





No comments:

Post a Comment