Monday, December 2, 2013

Сонирхолтой сонжоо хийгээрэй найзуудаа


Зиак зиак. За найзуудаа үзэг, харандаагаа аваад наашаа суугаарай. Ойрд БЛОГ-тоо чөлөөт, сонирхолтой зүйл оруулаагүй тул нэг ТУН СОНИРХОЛТОЙ СОНЖОО оруулж байна. Та нар дээрээс нь доошоогоо аажуухаан гүйлгэж асуулт болгонд өөрт таарах хувилбараа сонгоод цаасан дээрээ тэмдэглээд яваад байгаарай. Асуултыг сайтар уншаад, чөлөөтэй сэтгээрэй. Битгий шууд доошлуулан хариуг харж өөрийгөө хуураарай. За ингээд та ХЭН БЭ?
Та ойд явж байлаа. Гэтэл гэнэт нэг байшин тааралдлаа. Тэр ямар байшин байна вэ? /Өвсөн овоохойноос эхлээд үлгэрийн ордон ч байж болно…/ За хариултаа биччих

Номын санд интернэт холбогдох нь

1.    Мэргэжлийн дагуу өргөн тархсан програм олдоогүй үед таны ажиллаж буй чиглэлээр ямар програм байж болохыг тандах дараахи сэдэлүүд байдаг байна. Үүнд:
- Судалгааны объект тань аналог үзэгдэл бол түүний дискрет нэгжлэлийн нэрээр хайлт хийж, түүнд холбогдох програм байгаа эсэхийг хайх,
- судалагдхууныхаа  атрибут-шинж чанарын нэрээр хайлт хийх, 
- судалгааны нэгжийн формал загварыг гаргах, хэвжүүлсэн нэр төрлөөр нь хайлт хийх,
- үйл ажиллагааны нэрээр, үйлдэлийн нэрээр, үе шатны нэрээр, гарах эсвэл олдох үр дүнгийн нэрээр хайлт хийх, 

Хурд хамтлаг

ХУРД ХАМТЛАГИЙН 20 ЖИЛИЙН ОЙГООРОО ФЕНҮҮДДЭЭ БАРЬЖ БУЙ БЭЛЭГ
Хурд хамтлагийн 20 жилийн ойгоороо фенүүддээ барьж буй бэлэг
Монголын рок попын урлагийн амьд домог болсон “Хурд” хамтлагийнхан 1993 оноос өнөөдрийг хүртэл  монголын урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар 20 жилийн ойтойгоо золгожээ.
Жил бүр өөрсдийн туурьвисан бүтээлүүдээрээ үзэгч, сонсогч фенүүдтэйгээ уулздаг Хурд хамтлагийн энэ жилийн тоглолт 20 жилийн ой гэдгээрээ онцлогтой бөгөөд тэрхүү хугацаанд бүтээж, туурьвиж.амилуулсан бүтээлүүдээсээ дээжлэн хүргэх аж.

Номы товч мэдээ

Номын товч Лучиано Паваротти нь дэлхийн шилдэг дуурийн дуучдын нэг билээ. Түүний дуурийн урлагт оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй их юм. Тэрчлэн дуурийн урлагийг дэлхий дахинаа танилцуулах, буяны олон тоглолтыг дэлхийн алдартай дуучид, хамтлагынхантай явуулж дайны хөлд нэрвэгдсэн ард иргэдэд тусалж байсан буянтай хүн юм. Лучиано Павароттийн дуурийн урлагт оруулсан хувь нэмэр нь хэмжээлшгүй их төдийгүй мэргэжлийн дуучдын ур чадварт онцгой ихээр нөлөөлсөн загалмайлсан эцэг гэдгийг хэн хүнгүй мэдэх билээ.Тэрээр 1988 онд Германд тоглосон “Хайрын ундаа” дуурийн дараагаар 1 цаг 7 минутын турш алга ташилт хүлээн авч, нийт 165 удаа үзэгчдийн хүсэлтээр дахиулуулан дуулсан анхны

Номын сангийн фондын семинар

0227

Сайхан амраарай

Зүрхэний хаалгыг тогшсон Зүүдний минь гол дүрийг бүтээсэн Зүйрлэшгүй аз жаргалыг бэлэглэсэн Зоргоор танхил насанд минь учирсан чи минь Зүүд бүхний жаргалтайг зүүдлээд Уул дэрлээд оддоор хучиад Балын амтат нойрондоо умбаад Багын гэнэн цайлган инээмсэглэлээр үнэгчлээд Тайван сайхан амраарай... Нарны гэрэл аажимаар сарниад Намуухнаар мишээсээр саран гарч Нөмгөн цэнхэр орчлонгийн Нэгэн шөнө айлчлан иржээ... Сайхан амраарай Хосоор гэрэлтэх одод тэнгэрт гялалзаад Хорвоогийн нэгэн шөнө айлчлан иржээ Хонгорхон чи минь хөнжилөө хучиад Хосгүй сайханыг зүүдлэн нойрсдоо... Одод тэнгэртээ гийж Орчлонг шөнө нөмөрчээ Ор чинь чамайг хүлээж байна Одоо унтаж амардаа... Намрын шөнө цаанаа л жиндүүхэн Навчис унах нь нэг л гунигтай Намууханаар оддыг ширтэн суугаад Намайгаа зүүдлэн нойрсдоо гэж чамдаа шивнье...

Интертэт мэдээллийн үндэс/ бие даалт /

Семинар номын фонд

Sunday, December 1, 2013

Увс аймгийн талаар

 Арван номын хур Хөхий уулнаа цайрна 

 Аав ижийн зарлигаар насан туршаа зорчино 

 Алтан дуулгын1 оройд агаарын дуун манарна 

 Аяа, элжгиний тэнгэрт бурхныг шувуу ирнэ... 
(шүлгээс)

 ЭХЛЭЛ 

 Төгс баясган бишрүүлэх, эрдэнэт чандманийн эзэн 

 Төгсгөлгүй лагшин найргийн хань, яруу зарлигийг гийгүүлэгч 

Увс аймгийн татварын хэлтэс




2011оны  07 дугаар сарын 29- 30-ны  өдрүүдэд Ардын хувьсгалын-ын 90 жил, Увс аймаг байгуулагдсаны 86 жилийн ой, Увс хурд баруун бүсийн даншиг наадам амжилттай сайхан болж өнгөрлөө.
  Даншиг наадмыг тохиолдуулан ТЕГ-ын дарга Б.Баттөмөр  наадмын хүндэт зочноор хүрэлцэн ирж  оролцов.Тэрээр татварын албанд олон жил үр бүтээлтэй ажилласан тэргүүний байцаагчдад шагнал гардуулав. ТХТасгийн дарга Д.Нансалмаа, Нэг цэгийн үйлчилгээний ахлах байцаагч З.Оюунгэрэл нар татварын зөвлөх цол, өндөр настан Н.Далай Сангийн яамны хүндэт тэмдэг, өндөр настан Дэчмаа  Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэг,ТУБ  Ш.Наранцэцэг, Ц.Буянжаргал нар  ТЕГ-ын хүндэт тэмдэг,ТУБ  Н.Гансүх Сангийн яамны жуух  ,ТУБ  Н.Батнасан  ТЕГ-ын жуух , ТУБ Ц.Пагмаа ТЕГ-ын баярын бичгээр шагнагдсаныг гардуулж баяр хүргэв.
  Ойн арга хэмжээний үеэр сум,аж ахуйн нэгж байгууллага, хүчний байгууллагуудын нэгдсэн жагсаал болов. Жагсаалын үеэр татварын алба үүсч, хөгжсөний 100 жил шинэ үеийн татварын алба байгуулагдсаны 20 жилийн түүхэн  замналын талаар орон нутгийн радио,телевизээр өргөн сурталчилгаа хийжээ.

Хайрын тухай үнэн үгс


Найздаа зориулсан шүлэг


Үерхэн найзалж сэтгэлээ хуваалцсан 
Үнэндээ та нар миний л найзууд 
Үнэн сэтгэлээсээ хайрлаж явсан 
Үерхлийн минь гэрч миний л найзууд
Ариунаас ариун нандигнаж явсан 
Алдраа насны минь дотны андууд 
Ааш гарган муудалцсан ч гэлээ 
Амар мэндээ мэдэлцдэг миний л андууд 
Хэн хэндээ хар буруу санаагүй 
Хэнэггүй явдаг миний л найзууд 
Хэлэх үгээр биенээ гомдоон 
Хэрэлдэж явлаа ч миний л НАЙЗ-ууд

Зовох цагт өргөөд босгох нь чиний найзууд
Зориод очиход тосоод угтах нь чиний найзууд 
Гуньсан цагт сэтгэлийг чинь сэргээх нь чиний найзууд 
Гутарсан үед чинь итгэл өгөх нь чиний найзууд
Задарч явахад ухаарал хайрлах нь чиний найзууд 
Зангаа олохгүй төөрч явахад чинь чамайг гээд ирэх нь чиний найзууд
Уурлаж бухимдсан үед чинь уучлалт гуйгаад ирэх нь чиний найзууд
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь чиний НАЙЗУУД юм шүү

Уйлахад нулимсыг минь арчих 

Уйтгарлахад гунигийг минь хуваалцах
Баярлахад сэтгэлийг минь сонсох 

Баашлахад занг минь мэдэх 
You are my best friend

Бидний өнгөрүүлсэн тэр л дурсамжиндаа би хайртай 
Балчир явсан хэнэггүйхэн насандаа би хайртай 
Бүрхэг тэнгэрийг гэрэлтүүлж явдаг ариун үерхэлдээ би хайртай
Бяцхан дурсамжийн минь эзэн болсон НАЙЗ нартаа хамгаас хайртай

Тэнгэр ниргэж тэнгис ширгэсэн ч бид найзууд
Хазгай гишгэж хальтарч унасан ч бид найзууд 
Хайрандаа шатаж хагацаж нийлсэн ч бид найзууд 

Холын хол сурахаар одсон ч БИД НАЙЗУУД

Царс модон ширээ элэгдэх нэгэн цагт 
Цайлган хүүхэд нас огцрох нэгэн цагт 
Сурагч насны үерхэлээ юунаас ч илүү эрхэмлэж 

Чин зүрхний угаас нөхөрлөл гэж бичнэм би

Өгүүллэг

Нэгэн компанид захирлын туслахаар ажилд орлоо. Энэ ажлаа би туйлын сэтгэл хангалуун, дуртай хийдэг байв. Миний өрөө нэг цонхтой ч саруулхан. Цонхон дээрээ төрөл бүрийн таримал цэцэгс байрлуулж, өглөө бүр услана. Бүх материалаа эмх цэгцтэй байлгах нь надад тухтай. Манай захирал ч олны хүндэтгэл хайрыг хүлээсэн няхуур нямбай, хариуцлага өндөртэй, шударга олон үггүй, гэр бүлдээ халамжтай жинхэнэ монгол эр хүн бий. Намайг өндөр шалгуураар шүүж авсныг хэлэхэд илүүдэхгүй. Миний ажлын гол үр бүтээмж нь цаг яс барихад оршино гэдгийг анхааруулсан юм.  Би өглөө гэрээсээ найман цагт гарч автобусанд сууж түгжирч бөглөрч явсаар есөн цагт хорин минут дутуу байхад ирдэг. Ажлын цаг 09 цаг. Би анхнаасаа л захирлынхаа итгэлийг хүлээхийн тулд сайн туслах байхыг хичээсэн. Захирлыг ирэхэд кофе чанаж, өглөөний сонин оруулж өгнө. Хийх ажлын төлөвлөгөө, цагийг нь танилцуулна.