Зиак зиак. За найзуудаа үзэг, харандаагаа аваад наашаа суугаарай. Ойрд БЛОГ-тоо чөлөөт, сонирхолтой зүйл оруулаагүй тул нэг ТУН СОНИРХОЛТОЙ СОНЖОО оруулж байна. Та нар дээрээс нь доошоогоо аажуухаан гүйлгэж асуулт болгонд өөрт таарах хувилбараа сонгоод цаасан дээрээ тэмдэглээд яваад байгаарай. Асуултыг сайтар уншаад, чөлөөтэй сэтгээрэй. Битгий шууд доошлуулан хариуг харж өөрийгөө хуураарай. За ингээд та ХЭН БЭ?
Та ойд явж байлаа. Гэтэл гэнэт нэг байшин тааралдлаа. Тэр ямар байшин байна вэ? /Өвсөн овоохойноос эхлээд үлгэрийн ордон ч байж болно…/ За хариултаа биччих